ОХУ, Монгол Улсын цэргийн байгууллагын төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-11-30 14:45:08

УЛААНБААТАР. /TASS/. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов нар хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.Герасимов өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 


"Ийм уулзалтууд нь иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаатай нийцэж, манай Зэвсэгт хүчнүүдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Бид цэрэг, цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцоход бэлэн байна" гэж В.Герасимов уулзалтын үеэр хэлэв.


Тэрбээр Монголын талд уламжлал ёсоор халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд 11 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын өдрийн баяр хүргэлээ.


В.Герасимов 2021 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчид, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр биечлэн оролцсонд талархал илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улс Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн IX бага хурал болон, Аугаа эх орны дайны үеийн Зөвлөлтийн ард түмний холбоотнуудын гудамжийг нээх ёслолд оролцжээ. Уг гудамжинд "Холбоотнууд. Монголын дайчид" хөшөөг байрлуулсан юм.


Холбоотой мэдээ