"Гэр бүлийн үнэ цэн" залуу гэр бүлийн чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-27 12:13:06

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэр бүлийн үнэ цэн” залуу гэр бүлийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Чуулган залуу гэр бүлийн нийгэм дэх үүрэг, хариуцлага, эхнэр, нөхрийн үүрэг, оролцоо, харилцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хандлагад нөлөөлөх, ургийн бичиг хөтлөх манлайллыг дэмжин хөгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд залуу гэр бүлүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлүүдэд эерэг мэдээлэл түгээх зорилготой аж.

Чуулганд 18 сумын 90 гэр бүл цахимаар, Эрдэнэбулган сумын 21 гэр бүл танхимаар нийт 111 гэр бүлийн 222 залуучуудын төлөөлөл оролцсон байна. Чуулганы хүрээнд төлөөлөгчдөд “Гэр бүлийн үнэ цэн”, байгууллагын дэргэдэх Гэр бүлийн зөвлөлийн гишүүдэд “Гэр бүл дэх эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдвүүдээр Гэр бүл судлаач, сэтгэл зүйч, илтгэгч Чила лекц уншиж, гэр бүлийн хөгжлийг дэмжих ургийн  бичиг хөтлөх арга зүйн гарын авлагыг түгээжээ.


Холбоотой мэдээ