Хилчид орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-25 16:17:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар анги хилчдэд зориулсан орон сууц ашиглалтад орууллаа. Нийгмийн хамгаалал хөтөлбөр хэрэгжүүлэн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дөрвөн айлын орон сууц шинээр барьж ашиглаж эхэлсэн байна.

Тус сумын засаг дарга Ж.Гансүх, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэбуян, ХХЕГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсийн дотоод аудитор, улсын байцаагч дэд хурандаа Х.Мөнхчулуун нар шинэ орон сууцны нээлтийн ёслолд оролцжээ.

Холбоотой мэдээ