Энэ жилийн ургацаас хорогдол их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-24 15:45:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын баг өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Энэхүү ажлын багийн гол зорилго нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилт, стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлтийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргахад чиглэсэн байна. Аймаг орон нутаг, ажлын багийн хамтарсан уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр болон тариаланчдын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.

Энэ жилийн ургац цаг агаарын нөхцөл байдлаас хамааран болц удаан, чийг ихтэй, хорогдол их байгааг тариаланчид тодотголоо. Үүнээс үүдэн санасан хэмжээнд ургацаа хураан авч чадаагүй гэдгээ ч хэлж байв.

Ажлын багийн ахлагчаар УИХ-ын Ц.Туваан, гишүүдэд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Г.Дамдинням, Н.Ганибал, Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны баг бүрэлдэхүүн багтжээ. 

Холбоотой мэдээ