Сэлэнгэ аймаг TOEFL ITP шалгалт авах эрхтэй багш нараа бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-20 20:16:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт Олон улсын англи хэлний шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах эрхтэй боллоо. TOEFL ITP шалгалт авах эрхийг Сэлэнгэ аймгаас нийт гурван багш авчээ. Тодруулбал Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Ц.Энхсайхан, Түнхэл сумын багш Т.Насанхүү, Сайхан сумын багш н.Хонгорзул нар юм.  

Монголд анх удаа TOEFL ITP Олон улсын шалгалтыг хүртээмжтэй болгох үүднээс энэхүү эрхийг олгожээ. Энэхүү сургалтаар Монгол Улсын гадаад хэлний чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус өмчийн газар, алба, тэнхим, ерөнхий боловсролын сургууль, боловсролын төв. Мөн хот, аймаг, сумын харьяа бүх шатны боловсролын байгууллагуудад болон багш нарт шалгалт зохион байгуулах, оноонд суралцагчдыг бэлтгэх, хүлээн зөвшөөрөгддөг тэтгэлэг, хөтөлбөрүүдийн тухай зөв мэдээллээр хангах зэрэгт гол зорилгоо чиглүүлдэг байна.

Мөн TOEFL ITP Олон улсын шалгалтыг авах эрхийг олгож цаашид хамтран ажиллах эрх бүхий багш нарыг бэлтгэн гаргадаг ажээ. Энэ оны 8-р сарын 16-наас 10-р сарын 1-ний хооронд Монголд анх удаа TOEFL ITP буюу хуучнаар PPT шалгалтыг хүртээмжтэй зохион байгуулах ажлыг Монголын TOEFL хариуцсан төлөөлөгчийн газар, болон олон улсын ETS байгууллагын зөвшөөрөлтэйгээр амжилттай зохион байгуулжээ.  

Манай улс түүхэндээ 1997 оноос хойш албан ѐсоор TOEFL шалгалт авдаг болсон байна. Үүнээс хойш өдий хугацаанд Азийн орнууд болох Малайз, Хятад, Тайвань гэх мэт улсуудад сургагч багш бэлтгэх сургалтад Монгол улсаас 3 багш явсан байдаг аж. Тэдний нэг болох Г.Шүр-Эрдэнэ багш олон улсын шаардлага ханган сургалтад явж, үндэсний хэмжээнд сургагч багш бэлтгэх эрхтэйгээр Монголдоо буцаж иржээ. Тэрээр TOEFL ITP шалгалтыг өөрийн төвдөө байнга амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд олон мянган суралцагчийг гадаадад тэтгэлэг авахад нь тусалж байгаа аж.

Мөн санаачлагчдын нэг Г.Ганзориг нь 2012-2016 онд TOEFL ITP шалгалтад бэлдэх туршлага олж авч, энэ оны эхээр Монголын TOEFL ийн албан төлөөлөгч Ц.Төмөрчөдөр Dr.(Ph.D.), сургагч багш Г.Шүр-Эрдэнэ, Г.Ганзориг нартай хамтран “Үндэсний хэмжээний эрх олгох сургалт”-ыг санаачлан ажил хэрэг болгожээ. Энд өнгөрсөн 2 сарын туршид нийт 45 багш нар амжилттай хамрагджээ. Олон улсын сертификаттай энэ сургалтад зөвхөн багш бус шалгалтын төв нээж удирдан ажиллах сургуулийн удирдлагуудыг мөн татан оролцуулаад байгаа аж. Сургалтын багцад байгууллагын эрх олгох гэрчилгээ, сургалт дүүргэсэн эрх бүхий багшийн гэрчилгээ, сургагч багш бэлтгэх эрх бүхий гэрчилгээ, шалгалтын суурь оноо давсан дүн зэрэг 4 гол баримт бичиг багтдаг байна. Сургалтад суух багш нартай эхлээд нэг бүрчлэн ярилцлага хийж мок буюу загварчилсан шалгалт авдаг байна. Багш нарыг хамруулахдаа сургуулийн удирдах багтай нь зөвлөлдөн сонгодог байна. Ингэснээр сургууль өөр дээрээ албан ѐсны эрх бүхий тестийн төв болж үйл ажиллагааг хариуцаж ажиллах эрх бүхий багшаа бэлдэж авдаг ажээ. Инэснээр хамтарч ажиллах, төгсөж буй ахлах ангийн сурагчид шалгалт өгч тэтгэлэгт явах бололцоог бодлогын чанартаа ханган өгдөг байна. Энэ удаагийн сургалтад их, дээд сургууль, ЕБС, боловсролын төв, Улаанбаатар, Ховд, Дархан, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Говьсүмбэр, Эрдэнэт, Сэлэнгээс оролцжээ.

 

Холбоотой мэдээ