Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-18 12:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 10 сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21 (7.8%)-ээр ихэсжээ.


Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор, хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5.0 дахин)-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.


Харин энэ оны 10 дугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ