Вакцины гуравдугаар тунд нэг хоногт хамрагдаж буй иргэдийн тоо 2-3 дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хоногт хамрагдаж буй иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдсэнийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.
Улсын хэмжээнд энэ сарын 9-ний байдлаар вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.4, хоёрдугаар тунд 65.9, гуравдугаар тунд 14 хувь нь хамрагдсан байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “Гуравдугаар тунг хийж эхлэхэд хоногт 4000-5000 хүн хамрагддаг байсан бол сүүлийн өдрүүдэд 8000-11 000 иргэн хийлгэж байна. Завхан, Сэлэнгэ аймгийн иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт бага байгаа юм. Дархлаажуулалт идэвхэжсэнээр халдварын тоо буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа” хэмээв.