Галаас хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-10-27 14:13:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэмд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэжээ.


Тэрбээр галаас эрдэнэт хүний амь аварч, бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн юм.

 

Сурагч Т.Эрдэм 7 настайгаасаа эхлэн цагдаа болохыг мөрөөдөж иржээ. Өвөө нь цагдаа байсан бөгөөд "Хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж, сайн хүн болоорой" гэсэн өвөөгийнхөө сургаалийг үргэлж санаж явдаг. Хүний амь аварч байхдаа балмагдаж сандарсан ч, нэгэн гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэндээ туйлын баяртай байгаа"-гаа Т.Эрдэм хүү ярьсан тухай БШУЯ-наас мэдээллээ

Холбоотой мэдээ