Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноож буй ялыг чангатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 14:09:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноож буй ялыг чангатгахыг ХЗДХ-ийн сайдад үүрэг болгожээ.


Тодруулбал, Засгийн газраас Авлигын эсрэг ажлын баг байгуулсан бөгөөд уг багаас долоо хоног бүрийн ээлжит хуралдаанд ажлын явцаа танилцуулдаг юм. Уг багийн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сонсох үеэр Ерөнхий сайд дээрх үүргийг өгсөн байна. Ялын бодлогыг чангатгах асуудлыг ХЗДХ-ийн сайд болон ажлын багаас ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулах аж.


Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын хэргийн 57.9 хувь нь нийслэлд, 42 хувь нь орон нутагт бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулбал 7.3 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ