Ойн цэвэрлэгээ хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-10-24 21:06:48

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖГ-аас Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тархинтад ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж, ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээний ажлыг хийж байна.

Ойн цэвэрлэгээг нийт 15 га талбайд ойн мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, Цэнхэр суман дахь сум дундын ойн анги, байгаль хамгаалагчидтай хамтран хяналт тавин заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Ойн цэвэрлэгээнээс гарсан галын түлээг иргэд мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу ахуйн хэрэгцээндээ ашиглах боломжтой. Галын түлээний таваарлаг чанараас шалтгаалан ойн нөөц ашигласны төлбөрийг тодорхой хувиар хөнгөлж, чөлөөлөх юм.

Холбоотой мэдээ