Үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-24 15:40:03

Архангай /МОНЦАМЭ/. "Архангай түншлэл-2021" намрын үзэсгэлэн худалдааг 10-р сарын 21,22-нд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. 

Шилдгийн шилдэг Гранпри шагналаар Эрдэнэбулган сумын харьат С.Адъяасүрэн, сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд шилдгээр Жаргалант сумын М.Жаргалсайхан, мод, модон эдлэлийн төрөлд Булган сумын Ш.Отгонбаяр, хүнсний ногоо, жимс жимсгэний төрөлд Эрдэнэбулган сумын иргэн Б.Эрдэнэсүрэн, гар урлалаар Тариат сумын Н.Норовцогзол нар тус тус шалгарсан байна. 

Гурил, гурилан бүтээгдэхүүний төрөлд Өлзийт сумын ЕБС, сав, баглаа боодол, хаяг шошгоор Чулуут сумын Д.Отгонтуяа, бэлгийн багцийн шилдгээр Цахир сумын иргэн Д.Чингис нар тэргүүлжээ. 

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд хамгийн сайн зохион байгуулалтай сумдыг шалгаруулахад Өндөр-Улаан сум тэргүүн байрт, Батцэнгэл, Хайрхан сум удаалжээ. 

“Архангай түншлэл-2021” үзэсгэлэн худалдаанд нийт 122 аж ахуйн нэгж, иргэн оролцож, 128.206.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Холбоотой мэдээ