Ухань хотод болох марафоныг цар тахлын улмаас хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-10-22 12:07:31

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод энэ сарын 24-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан марафон гүйлтийн тэмцээний шинэ тов хараахан тодорхой болоогүй байгаа тул хойшлогдлоо гэж тус тэмцээний зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгджээ.  


“Ухань марафон-2021" тэмцээний зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд, БНХАУ-ын арав гаруй хотод “COVID-19”-ийн тохиолдлууд шинээр бүртгэгдэж байгаа тул цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор марафон гүйлтийн тэмцээнийг хойшлуулсан болохыг онцолжээ.


Түүнчлэн “Ухань марафон-2021”-д бүртгүүлсэн оролцогчид оролцох эрхээ авч үлдэхээс гадна бүртгэлийн хураамжийг ойрын хугацаанд буцаан авах боломжтой юм.  


“Ухань марафон” гүйлтийн тэмцээн нь 2016 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /IAAF/ уг тэмцээнийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.


Жил бүр уламжлал болгон зохиогддог “Ухань марафон” өнгөрсөн онд коронавирусний халдварын улмаас цуцлагдсан юм.

Холбоотой мэдээ