Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-21 10:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлав.


Тодруулбал,  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, Д.Батлутыг Инновац цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Улмаар УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн байнгын хорооны, Э.Батшугарыг Инновац цахим бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.


Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инновац цахим бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа.


Ташрамд дурдахад, Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт энэ сард болсон нөхөн сонгуулиар сонгогчдын олонхын санал авч, өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн юм.

Холбоотой мэдээ