АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл халдварын улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-19 09:11:41

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга, цэргийн хамгийн өндөр албан тушаалтан Колин Пауэлл ковидын дараах хүндрэлийн улмаас 84 насандаа даваа гарагт нас баржээ.


“Тэрбээр вакцины тунг бүрэн хийлгэсэн байсан. Бид Уолтер Ридийн Үндэсний эрүүл мэндийн төвийн ажилтнуудад анхаарал халамж тавьж эмчилж байсанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Бид хайрт эр нөхөр, гайхалтай эцэг, өвөө, агуу америк хүнээ алдлаа” гэж Пауэллийн гэр бүлийн мэдэгдэлд дурдсан байна.


Армийн генерал байхдаа Пауэлл Ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны даргын албан тушаалыг хашиж байжээ.  


1991 онд түүний шууд удирдлага дор АНУ тэргүүтэй олон улсын эвслийн цэргүүд Иракийн дарангуйлагч Саддам Хуссейны армийг бут цохиж, Кувейтийг чөлөөлж байв.


Колин Пуэлл 2001-2005 онд Ерөнхийлөгч бага Жорж Бушийн засаглалын үед Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.  Улстөрчийн хувьд тэрбээр Бүгд Найрамдах намын гишүүд дундаа аядуу, прагматик үзэлтэн байжээ.


Холбоотой мэдээ