Төв цэнгэлдэхэд “Монгол хуушуур -2016” фестиваль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-07 10:23:59

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-12-нд Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид сурталчлах зорилгоор “Монгол хуушуур -2016” фестивалийг   Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн өвөрмөц, хамгийн амттай хуушуур шалгаруулахаас гадна  хамгийн цэмцгэр асар номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж  шагнал гардуулна. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг тус бүр 1 сая төгрөг, “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулна.

Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ