ИТХ-д ялалт байгуулсан гишүүд итгэл алдахгүй, сайн ажиллахаа амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-06 17:00:59

Хэнтий аймгийн сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулж аймгийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүдэд түр үнэмлэх гардууллаа.

Хэнтий аймгийн хувьд ИТХ-д 39 суудлаас МАН 30 суудлыг авсан бөгөөд АН 9 суудал авсан билээ.

ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүд Хэнтий аймгийн иргэдэд хандан итгэл хүлээлгэж дэмжсэнд нь талархаж  буйгаа илэрхийлж  итгэлийг тань алдахгүй сайн ажиллах болно хэмээн амлав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ