Бүгчим халуун үргэлжлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-05 16:17:07

Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд бүгчим халуун л тул зүрх судасны өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас анхаарууллаа.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэдээгээр өнөөдөр буюу 5-нд маргааш 6-ны өдөр 35 хэмээс давж халах учир  иргэд олон нийт анхааралтай байхыг зөвлөж байна. Мөн халалтын улмаас голын ус ихэсдэг тул голын усанд орохдоо болгоомжтой байж, хүүхдүүдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ