Анхдугаар хуралдаан энэ сарын 19-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-05 16:08:51

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ний өдөр хуралдахаар тов гарлаа.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн шинэ сонгогдсон хурлын анхдугаар хуралдааны товыг энэ сарын 19-ний өдөр хуралдуулахаар зарлалаа. Тус хуралдаан дээр шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал нэн түрүүнд хэлэлцэгдэж шинэ төлөөлөгчдийн бүрэн эрх нь зөвшөөрөгддөг байна.   Иймээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу санал авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдаж шинээр ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцдэг байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ