Морь, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-09-27 07:08:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 21. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, байшингийн суурь тавихад сайн.

 

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ