Хоногт хамгийн олон буюу 215 тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-14 14:09:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт халдвар батлагдсанаас хойш хоногт хамгийн олон буюу 215 тохиолдол бүртгэгдэв. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3791 боллоо. Сүүлийн 24 цагт 11 суманд шинээр халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Наран, Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт суманд хамгийн их бүртгэгджээ.

Аймгийн хэмжээнд нийт батлагдсан 1193, магадлалтай 40 иргэн эмчлүүлж байгаагаас төрсний дараах тохиолдол хоёр, жирэмсэн эмэгтэй 26, хүүхэд 133 байна. Эмнэл зүйн хувьд эмчлүүлэгсдийн дунд хүндэвтэр 52, хүнд 11 иргэн байна гэж АНЭ-ээс мэдээллээ.

Биеийн байдал хөнгөн болон магадлалтай иргэдийг гэрээр эмчилж байгаа бөгөөд 763 иргэн ӨЭМТ-ийн хяналтад байна. Иргэдийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх сонирхол их байгаа боловч эмнэлгийн орны хүрэлцээ муу болоод эмч ажилтнуудын ачаалал их байгаатай холбоотойгоор боломжгүй байгааг ЭМБ-аас тайлбарлаж байна. 

Холбоотой мэдээ