Х.Ганбаатар: Борлуулалтын орлогыг нэмсэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөхийг хүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: “Эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсэж байна. Долоо хоногт 3200 байцаагч шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн торгууль ногдуулахгүйгээр өнгөрөөж, энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн бол татвараас чөлөөлөөсэй. 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөхийг хүсэж байна" гэв.