Үерийн тогтоол усанд 3 хүүхэд осолдож амиа алдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-07-02 19:12:18

Өвөрхангай аймгийн Тарагт суманд үерийн тогтоол усанд бага насны 3 хүүхэд осолдсон хэрэг 6 сарын 30-ны өдөр гарав.

Тус сумын Туяа багийн нутаг “Хар адуу” гэх газар зусаж буй малчин айлын 4, 6, 10 настай хүүхдүүд үерийн улмаас ус дүүрсэн гуу жалганы ойролцоо тоглож байгаад осолджээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, хүүхдүүдийн цогцсыг уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хүүхдүүд нэг айлын төрсөн ах дүүс аж.

Гуу жалга, сувгийн усанд бага насны хүүхэд унаж осолдох хэрэг Өвөрхангай аймагт хоёр дахь удаа гарч байгаа ба эцэг эхчүүдийг хүүхдүүдээ хараа хяналт тавих, үер уснаас болгоомжлохыг холбогдох байгуулалгаас сэрэмжлүүлээд байгаа юм.

 

Холбоотой мэдээ