Тогтоол шийдвэрийн хэрэгжилт 80 шахам хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймаг энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын 130 тогтоол, шийдвэрийн 173 заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж буй.
Мөн хугацаанд холбогдох эрх зүйн акт 79.9 хувьтай хэрэгжилттэй байгаа юм байна. Салбараар ангилбал, Төрийн захиргааны салбарын 17 тогтоол, шийдвэрийн 31 заалт хэрэгжиж 78 хувийн биелэлттэй, Нийгмийн салбарын 35 тогтоол, шийдвэрийн 43 заалт хэрэгжиж 73.7 хувийн биелэлтэй, Хөдөө аж ахуй, газрын харилцаа, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын 38 тогтоол, шийдвэрийн 41 заалт хэрэгжиж 71.2 хувийн биелэлттэй байгаа аж. Харин биелэлтээр хамгийн давуу байгаа салбар нь санхүү бөгөөд тус салбарын 25 тогтоол шийдвэрийн 36 заалт хэрэгжиж 96.6 хувийн биелэлттэй гарчээ. Мөн Батлан хамгаалахын салбарын 6 тогтоол, шийдвэрийн 6 заалт хэрэгжиж 86.6 хувийн биелэлттэй байгаа бол Хуулийн салбарын 10 тогтоол, шийдвэрийн 15 заалт хэрэгжиж 68 хувийн биелэлттэй байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох 105 заалт, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн 5 заалтыг тус тус хяналтад авч хэрэгжүүлж ажиллажээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр 81.7 хувийн хэрэгжилттэй, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэл 54 хувийн хэрэгжилттэй байгаа аж.