УИХ-ын Хаврын чуулганыг өнөөдөр хааж магадгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-01 14:37:03

УИХ-ын 2016 оны Хаврын чуулганы хаалтыг өнөөдөр хийх талаар Төрийн ордонд ярьж байна. 

Учир нь шинээр бүрэлдэж буй УИХ өмнөх чуулганыг хаасны дараа анхдугаар хуралдаанаа хийх юм. УИХ-ын Дэгийн тухай хуульд Хаврын чуулганыг заавал албан ёсоор хаасны дараа намрын чуулганы нээлт болно гэсэн заалт байдаггүй ч гишүүд хаалтаа хийхээр төлөвлөж байгаа бололтой. 

Ямартаа ч Хаврын чуулганы хаалтыг өнөөдөр хийж магадгүй байгаа талаар Төрийн ордонд ярьж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ