Хорт зуршлаас татгалзахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын “Залуучуудын
хөгжлийн төв”-ийн санаачилгаар “Хорт зуршилгүй залуу-100” арга хэмжээг зохион
байгууллаа. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус
газраас залуучуудын сарын аяныг зарласан. Энэ хүрээнд өсвөр үе, хүүхэд,
залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой уг арга хэмжээнд
өсвөр үеийнхэн ихэвчлэн оролцлоо. Архи, тамхинаас татгалзахыг уриалсан өвөрмөц
үг хэллэг, түүнийг хэрэглэснээр ямар хор уршиг бий болох бүхий уриаг өөрсдөө бичиж явган алхалт хийлээ.
Уг арга хэмжээтэй
холбогдуулан ааруул аяныг мөн зохион байгуулсан. Хандиваар цугласан ааруулыг
ангилж, ялган цэвэрлэж хорт зуршилтай иргэдээс тамхиар сольж байлаа.
Мөн fashion street буюу дээрх үйл ажиллагааг их хотын залуусын шинэ өнгөөр илэрхийлсэн хувцаслалттай
хослууллаа.
"Хорт зуршилгүй залуу-100" үйл
ажиллагааг Хүүхдийн Оролцооны байгууллагууд болон хойд бүсийн гэрэл зурагчдын
"Нарыг хайрла" клубтэй хамтран зохион байгуулж мэдээллийн
ивээн тэтгэгчээр үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Studio21” “Ди Би Эс”
телевиз ажиллалаа.



