Замын-Үүдэд хүний хөл хөдөлгөөн ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 14:00:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн замын-Үүд суманд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ.

Энэ оны наймдугаар сарын 30-ний байдлаар Замын-Үүд суманд 470 өрхийн 1052 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна.

Мөн 1128 хүүхдээс “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүүхдээс халдвар илэрсэн байна. Тиймээс иргэдийг  халдвар хамгааллаа сайтар сахиж, гэртээ ирэхдээ гэриин хяналтад долоо хонож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Холбоотой мэдээ