"Тэнгэрлиг медиа групп", "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-25 18:26:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 38 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 313.6 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (HCH+15.00%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" (GTL-12.28%) болон "Монгол алт" ХК (ERS-4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 139,692 ширхэг нэгж эрхийг нийт 40.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн багцын арилжаанд нийт 4,338,588 ширхэг үнэт цаас 1,106,339,940 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 5.91 хувиар өсөж, 37488.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,384,998,118,740.68 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ