Туркэд болсон халдлагад Монголын иргэн өртөөгүй

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-06-30 11:01:13

Гадаад хэргийн яамнаас БНТУ-ын Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд болсон халдлагатай холбогдуулж мэдэгдэл гаргалаа.

Тус яамнаас Истанбул хотод 3500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар дээрх халдлагад манай улсын иргэд өртөөгүй хэмээн мэдээлэв.

Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд энэ сарын 28-нд орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж 147 хүн гэмтсэн юм. Террорист халдлагыг ISIS буюу Исламын улс бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ