Англи хэлний хичээлээр 392 сурагч шалгалт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-19 15:58:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийт 12-р анги төгссөн хүүхдүүдийн 94 хувь ЭЕШ өгч байна.
Өнөөдөр улс орон даяар эхэлсэн элсэлтийн ерөнхий шалгалтыг Өмнөговь аймаг холбогдох журмын дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 626 сурагч 12-р анги төгсөж байгаагаас 586 буюу 94 хувь нь ЭЕШ өгч байгаа юм. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчдөөс 133 хүүхэд нэмэгдэж нийтдээ 719 шалгуулагч оролцож байна. ЭЕШ түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн бөгөөд түүхийн хичээлээр 24, англи хэлний хичээлээр 392 сурагч шалгалт өгчээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нийт шалгалт өгч байгаа хүүхдүүдэд амжилт хүсээд, хүссэн мэргэжилээ сонгон суралцаарай гэлээ. Мөн тэрээр аймаг орон нутагтаа хэрэгцээтэй мэргэжлийг сонгон тэтгэлэт хамрагдах боломж бий гэлээ.
Холбоотой мэдээ