Өвөрхангайд ИТХ-ын 41 суудлаас 38-ыг МАН авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-30 01:19:10

Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээгээр аймгийн ИТХ-ын 41 суудлын 38-ыг МАН-аас нэр дэвшигчид авч, МАН ялалт байгуулаад байна.

Ардчилсан намаас 2 дугаар тойрог, Бүрд суманд нэр дэвшигч М.Мөнбаяр, 4 дүгээр тойрог буюу Баруунбаян-Улаан суманд нэр дэвшигч Д.Баатарчулуун, 7 дугаар тойрог буюу Есөнзүйл суманд нэр дэвшсэн Ц.Баясгалан нар ялалт байгуулсан бол МАХН-аас нэр дэвшигчид энэ удаа санал авч чадаагүй байна.

2016 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас 41 суудалд гурван намын 87 нэр дэвшигч өрсөлджээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ