Өвөрхангайд урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2016 оны УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа Өвөрхангай аймагт амжилттай явагдаж өнгөрлөө.
23 цагийн урьдчилсан дүн мэдээгээр УИХ-ын 19, 20, 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Тухайлбал 19 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин суманд сонгогчдын ирц 68,8 хувьтайгаар МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар 7148 хүний санал авч, 20 дугаар тойрог буюу Арвайхээр, Тарагт суманд снал өгөгчдийн ирц 66,7 хувьтай, МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн 7067 хүний санал авч, 21 дүгээр тойрог буюу Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан суманд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг 5409 хүний саналаар тус тус тэргүүлээд байгаа юм.
Аймгийн Сонгуулийн хорооноос албан ёсны дүн мэдээг өгөөгүй байгаа ба орон нутагт нэр дэвшигчдийн санал хураалтын тоо эцэслэн гараагүй байна.
Өвөрхангай Б.Батчимэг