"Дархан Нэхий" ХК хагас жилийн тайлангаа танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-11 16:45:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тус компани эхний хагас жилд 409 ажилтантайгаар ажлын байраа хадгалж үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тайлант хугацаанд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 7 хувиар өсөж, 67.87 тэрбум төгрөгт хүрчээ,
  • ТУЗ-өөс баталсан хувьцаа эргүүлэх худалдан авах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан байна,


  • Тайлант хугацаанд борлуулалтын орлого 8 хувиар өсөж, 6.4 тэрбум болсон.
  • тус компанийн охин компани болох "Гранд яак" ХХК-ийн зочид буудал ашиглалтад орж элэгдлийн зардал тооцох болсонтой холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс буурч 34 сая төгрөг болсон байна.

Тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ