Шинэчлэгдсэн стандартуудын талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-29 16:04:25

Сэлэнгэ аймгийн Стандартчилал хэмжил зүйн газраас 2016 оны 5-р сарын 27-ны өдрөөс мөрдөж эхэлсэн үндэсний стандартуудыг танилцуулах зорилгоор нийт иргэддээ мэдээлэл өглөө.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрээр 2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 22 салбарын нийт 208 стандартыг хэлэлцэн баталж үндэсний стандартын мэдээлэл лавлагааны санд оруулжээ. Эдгээр стандартыг салбараар нь авч үзвэл Мэдээлэл, харилцаа холбооны 18, Эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн 19, Уул уурхай, ашигт малтмалын 11, Газрын тосны 2, Хөдөө аж ахуй, Газар тариалан 4, Төмөр замын 51, Авто зам, Авто тээврийн 44, Тохирлын үнэлгээ, Чанарын Удирдлагын тогтолцооны 10, Хүнсний 5, Арьс ширний 4, Нягтлан бодох бүртгэллийн 6, Хэмжилзүйн 4, Барилгын салбарын 11, Боловсролын 2, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын 9, Эрчим хүч 4, Байгал орчны 2, Хими, химийн технологийн 1, Төрийн үйлчилгээний 1 стандартыг тус тус баталсан байна.

Тухайлбал тоон телевизийн студи, нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага ерөнхий шаардлага, сурагчийн ширээ сандал, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад тавих шаардлага, чанарын менежментийн тогтолцоо 9001 болон бусад удирдлагын тогтолцооны суурь стандартууд зэрэг олон стандартууд шинэчлэгдэн батлагдсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ