Хотын дарга Э.Бат-Үүл 11.30 цагаас саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 11.30 цагт УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгнө.
Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 дугаар бүрэн дунд сургуульд байрлах 7-р хэсгийн хороонд саналаа өгөх юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүрэгт байрлах Түшээ дээд сургуулийн байранд, 10-р хэсгийн хороонд 12.00 цагаас саналаа өгөх аж.
Н.Туяа