Халдварын 1901 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьд коронавирус халдварын 1901 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд коронавирусын халдварын нөхцөл байдал энэ сарын 29-ний 12:00 цагийн байдлаар түргэвчилсэн тестээр 815, PCR 89 иргэн шинжилгээ өгч 15 эерэг тохиолдол илрүүлсэн байна. Аймгийн хэмжээнд халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол нийт 1901-д хүрчээ. Халдвартай иргэдээ аймагтаа эмчилж эхэлснээс хойш нийт 741 иргэн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлжээ. Үүнээс 572 эдгэрч гарсан, 18 эмчлүүлэгч дараагийн шатлалд шилжсэн, нас баралт 1, эмчлүүлж байгаа 150 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдвартай 92 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас БОЭТ-д 65, Гурвантэст 13, Ханбогдод 9, Цогтцэцийд 3, Ноёнд 1, Ханхонгорт 1 байгаа аж. Эмчлүүлж байгаа иргэдээс хүнд 1, хүндэвтэр 11, бусад нь хөнгөн байгаа юм. Эмчлүүлж байгаа иргэдийн 67 нь насанд хүрэгчид, 25 нь хүүхэд байна.
Гэрээрээ эмчлүүлж байгаа 58 хүн байгаагаас Цогтцэцийд 8, Ханбогдод 11, Гурвантэст 5, Даланзадгадад 27 байна.