Тариалан сумын Эрүүл мэндийн төв 4D эхо аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-29 17:06:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төв  хамгийн сүүлийн үеийн дижитал өнгөт допплер 4D  эхо  аппараттай боллоо.  Тус аппаратаар  дотор эрхтэн, захын судасны мэдрэл болон бусад эд эрхтнийг харах, оношлох  бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,  Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа нарын санаачилгаар "Оновчтой бодлого- Хариуцлагатай төсөв" дэд хөтөлбөрийн хүрээнд   Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг  Ашит буян  ХХК-иас нийлүүллээ.  Ийнхүү   Тариалан  сум болон зэргэлдээ Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган зэрэг сумдын 15 мянга гаруй иргэд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчлөлийг эрт үед нь оношлуулах  бүрэн боломжтой боллоо.

 

Холбоотой мэдээ