Долоон суманд 45 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-20 11:29:01

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 2458 сорьцоос 41, түргэвчилсэн оношлуурын 96 шинжилгээнээс 4, нийт 341 шинжилгээнээс 45 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

Чулуут-4, Ихтамир-7, Цэнхэр-7, Хотонт-2, Тариат-1, Хашаат-7, Эрдэнэбулганд-17 гарч, батлагдсан нийт тохиолдол 2181 болов. 

Өчигдөр 9 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Жаргалант 1, Хашаат 1, Нэгдсэн эмнэлэг 7.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлэгчдээс 15 хүн эдгэрчээ. Нийт 2181 тохиолдлын 1862 буюу 85,4 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 3

Эмчлүүлж байгаа 313: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 157: Ихтамир 15, Чулуут 10, Өндөр-Улаан 7, Жаргалант 9, Цэцэрлэг 1, Хайрхан 1, Өлзийт 15, Өгийнуур 3, Хашаат 7, Хотонт 4, Цэнхэр 2, Төвшрүүлэх 2, Хоршоолол 3, Тариат 8, Нэгдсэн эмнэлэг 70. Биеийн байдал: Хөнгөн 144, хүндэвтэр 11, хүнд 2.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж буй 156:

Ар Мөнгөнчагнуур - 67, Ар Мөнхжин - 36, Ар Манал - 53

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 38

6-15 нас: 58

16-39 нас: 124

40-59 нас: 60

60-аас дээш: 33

Ойрын хавьтал - 9830 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 85-аар өссөн/

Гэрийн тусгаарлалтад – 639 /Урд өдрийнхөөс 140-өөр буурсан/

Аймгийн хэмжээнд 07.20-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 54808, II тунд – 47949 нийт 102757 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ