Халдварын дийлэнх нь Хэрлэн суманд илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-16 14:40:16

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дорнод аймагт коронавируст халдварын 19 тохиолдол батлагдсаны 14 нь аймгийн төвд бүртгэгджээ.

Бусад нь Гурванзагал, Чулуунхороот суманд тус бүр нэг, Чойбалсанд хоёр, нэг тохиолдол зөөвөрлөгдсөн гэж мэдээлэв. Ийнхүү нийт өвчлөл 977-д хүрлээ. Харин 727 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн 223 нь хөнгөн, 20 нь хүндэвтэр, хоёр нь хүнд байдалтай байгаа аж. 

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Хөлөнбуйрын постоор 595 иргэн нэвтэрч, 930 иргэн гарчээ. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 3196, тусгаарлан ажиглах байранд 2204 иргэн байгаа бол вакцины эхний тунд 53111, хоёр дахь тунд 45265 иргэн хамрагдаад байна.

Холбоотой мэдээ