"АПУ", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-08 22:30:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 32 ХК-ийн 271.192 ширхэг хувьцааг 194.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" (APU+13.97%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+9.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-12.00%) болон "Монгол алт" ХК (ERS-7.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 32,139 нэгж эрхийг 7.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 30 ширхэг үнэт цаасыг 3 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.99 хувиар өсөж, 33601.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,919,755,263,477 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ