Шүүхийн ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-08 20:09:31

Архангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон холбогдох албаны хүмүүс Архангай аймаг дахь шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байрны нөхцөл байдалтай өнөөдөр танилцжээ.

Энэ үеэр шүүхийн хамт олон шүүгч, шүүгчийн туслахын ажлын байр иргэний танхим, шүүх хурлын танхимын орчин нөхцөл чанарын шаардлага хангахгүй байгааг уламжилж байв. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, шүүхийн ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах тал дээр цаашид анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ