Баяр наадмын зардлаа эрүүл мэндийн салбарт зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-08 19:28:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг коронавирусний халдварын дэгдэлт идэвхтэй байгаа нөхцөлд баяр наадмаа тэмдэглэхгүй байх санаачилга гаргасан юм.

          Энэ жил баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээр 60,0 сая төгрөг төсөвлөсөн байна. Аймгийн Засаг даргын шийдвэрээр наадмын зардлаас эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд зориулж эхлээд байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт тус бүр нь 1,8 сая төгрөгийн үнэтэй хүчилтөрөгч өтгөрүүлэгч тав, тус бүр нь 2,3 сая төгрөгийн хяналтын камер хоёр, тус бүр нь 17,0  мянган төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур авч өгөөд байгаа аж.

          Цаашид цаг үеийн нөхцөл байдал болон коронавирусний халдварын хариу арга хэмжээ авахад шаардлагатай төсөв, хөрөнгө шийдэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ