Улаан түвшинд даруй шилжүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-22 20:41:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт халдварын тоо өсөж, эрсдэл өндөр байгаа тул мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргажээ. 

Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргаас УОК-д санал хүргүүлсэн байна. 

Саналд: "Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь эрсдэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна" гэжээ.


Холбоотой мэдээ