Монголд ирэх жуулчдын тоо 6 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 09:54:04

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр энэ оны 5 дугаар сарын байдлаар манай улсад 30 мянга 553 жуулчин ирсэн байна.

Энэ нь өмнөх өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Статистик үзүүлэлтээс харахад хамгийн олон буюу 10 мянга 26 жуулчин БНХАУ, 7 мянга 44 жуулчин, ОХУ-аас, БНСУ-аас 3174 хүн ирсэн байна. Түүнчлэн Япон улсаас 1631 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн байна.

Үндэсний их баяр наадас, АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор Монголд ирэх жуулчдын тоо цаашид тогтвортой өсөх хандлагатай байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ