Тариат суманд коронавирусний халдварын шинэ голомт үүсчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-19 13:16:09

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт шинжилсэн 711 сорьцоос 52 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Эрдэнэбулганд 24, Хашаатад 9, Тариат 5, Хотонт 14 байна.

Тариат суманд Хангай сумын тохиолдлын ойрын хавьтлын 1 тохиолдол зөөвөрлөгджээ. Түүний ойрын хавьтал 4 хүнээс халдвар илэрч, шинэ голомт үүсчээ.

Эрдэнэбулган, Хашаат, Хотонтын тохиолдол өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн байна. Мөн Эрдэнэбулган суманд эхний шинжилгээгээр батлагдсан тохиолдол ч байгаа аж. Батлагдсан нийт 882 тохиолдолтой болов. Өчигдөр 21 хүн буюу аймгийн Нэгдсэн эмнэлгээс 8, Хайрхан 1, Хашаат 8, Чулуут 4 хүн эдгэрч гарснаар нийт 882 тохиолдлын 520 нь буюу 58,9 хувь нь эдгэрсэн.

Улаанбаатарт эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Эмчлүүлж байгаа 292: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 114, Ихтамир суманд 18, Хайрхан 21, Хашаат 49, Төвшрүүлэх 21, Өндөр-Улаан 9, Хотонт 30, Чулуут 11, Цэнхэр 14, Батцэнгэл 2.

Биеийн байдал: Хөнгөн 272, хүндэвтэр 22 байна.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 62:

Ар Мөнгөнчагнуур 25 /урд өдрийнхөөс 5-аар өссөн/

Ар Мөнхжин 28 /урд өдрийнхөөс 4-өөр өссөн/

Ар Манал 12 /урд өдрийнхөөс 5-аар өссөн/

Ойрын хавьтал - 5745 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 44-өөр өссөн/

Гэрийн тусгаарлалтад – 1451 /Урд өдрийнхөөс 22-оор буурсан/

Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 06.19-ний 00:00 цагийн байдлаар I тунд – 50190, II тунд – 44923 хүнийг дархлаажуулаад байна.

Сүүлийн 24 цагт 19 обьектын 1625 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.


Холбоотой мэдээ