Сэлэнгэ аймагт 51.17 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-09 23:20:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт 51.17 хувийн ирцтэйгээр дууслаа. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 70338 сонгогч бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгонд нийт 56 хэсгийн хороод ажиллалаа. Санал өгсөн байдлыг насны ангиллаар авч үзвэл 65-69 насныхан хамгийн идэвхтэй, харин 20-24 насны залуучуудын идэвх сул оролцжээ. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байгаа бөгөөд 56.95 хувь нь саналаа өгсөн байна.

Холбоотой мэдээ