Архины балгаар гэр бүлээрээ амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 20-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд зам тээврийн ноцтой осол гарсан байна.
Хэрэг гардаг өдөр “Сайн хувьцаа”-гаа Засгийн газартаа худалдсан иргэд эхний орлого болох 100.000 төгрөгөө авсан өдөр байв. Эл мөнгөөрөө зарим иргэн архидан согтуурсан явдал нэлээд гарчээ. Түүний нэг тод жишээ энэхүү осол байв. Алтанбулаг сумын байгаль хамгаалагч “О” гэгч залуу согтуугаар машин жолоодож яваад уг ослыг үйлджээ. Согтуу жолоочийн балагт бас л архи уусан нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр өртсөн аж. Шөнө дөлөөр болсон ослын улмаас эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ амь алдаж, нөгөөх нь эмнэлэгт очоод нас барсан байна. Тэд гурван хүүхдийн эцэг, эх байжээ. Одоогоор осол гаргасан залууг аймгийн Цагдаагийн газарт хорьсон бөгөөд хэргийн талаар шалгалт явагдаж байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг