Малчин М.Амарбаатарынд тугалтай дөрвөн үнээ авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-22 14:43:23

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, 2-р багийн дөрвөн залуу малчин өрхөд тус бүр 4-5 тугалтай үхэр авч өгөхөөр гэрээ хийжээ. Эхний ээлжинд тус сумын 1-р багийн малчин М.Амарбаатарынд тугалтай дөрвөн үнээ авч өгсөн байна. Сэлэнгэ аймгийн сумдад малчин өрхийг малжуулах хөтөлбөр үр дүнгээ өгч, залуу малчдад өгөөж өгч байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ