"Булган ундрага", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-04 16:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 36 ХК-ийн  333.7 сая төгрөгийн үнийн дүнтэй 530,296 хувьцаа арилжив. 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.91%) болон "Дархан нэхий" ХК (NEH+4.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-14.00%) болон "Багануур" ХК (BAN-13.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 122,702 нэгж эрхийг 32.3 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 123 үнэт цаасыг 2.1 сая төгрөгөөр, мөн 12,102 ам.доллароор тус тус арилжив. ТOP-20 индекс 0.04 хувиар буурч, 34067.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Мөн Хөрөнгийн биржид өчигдөр 6 дугаар сарын 3-нд энгийн арилжаагаар 31 ХК-ийн  816.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 497,878 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монгол савхи" (UYN+12.31%) болон "Мик холдинг" ХК (MIK+9.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-14.66%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 33,002 нэгж эрхийг нийт 8.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.08 хувиар буурч, 34080.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,665,140,741,729 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ