Булган суманд халдварын долоон тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-30 17:30:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Булган сумын Онцгой комисс хамтран коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Аймгийн хэмжээнд нийт 168 тохиолдол бүртгэгдснээс Булган суманд 72, Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөр суманд 27, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа, Бүрэгхангай суманд тав, Бугат, Баян-Агт, Могод суманд тус бүр нэг батлагдсан тохиолдол байна.

-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын долоон тохиолдол Булган суманд нэмэгдлээ. Тус суманд халдвар авсан 71 иргэний онош батлагдаж, халдвар нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Булган сумын халдвар авсан 71 хүнээс 18 нь эдгэрлээ. Одоогоор нийт 50 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 15 нь хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарантуяа мэдээллээ.

Холбоотой мэдээ