Усанд живсэн хүүгийн цогцсыг оллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 09:56:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд энэ сарын 17-нд 5 настай хүүхэд живснийг нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр үдэш оллоо.


Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгснийг НОБГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ